|
|
|
"Хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх нь амжилттай
хөрөнгө оруулалтын хамгийн чухал зүйл юм." - Рэй Далио |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 49,457.36 нэгжид хүрч 0.88 хувийн өсөлттэй хаагдлаа.
- Гадаад валютын улсын нөөц (ГВУН) нь 2024 оны 11-р сарын 22-ны өдрийн байдлаар 4,960.2 сая ам.долларт хүрч, оны эхнээс 38.8 сая ам.доллароор буюу 0.8 хувиар өсөж, тогтвортой хадгалагдлаа. Энэ нь манай орны валютын төлбөртэй импортын хэрэгцээний 5.1 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу Олон улсад түгээмэл ашиглагддаг нөөцийн хүрэлцээтэй байдлын 3 сарын импортын хэрэгцээний үзүүлэлтээс өндөр байна. ГВУН-ийн түвшин ийнхүү тогтвортой хадгалагдахад экспортын орлогын өсөлт, Улаанбаатар хотын гадаад зах зээл дээр гаргасан 500 сая ам.долларын бондын эх үүсвэрийн орлого орж ирсэн нь шууд байдлаар эерэг нөлөө үзүүлсэн бол Монгол улсын Засгийн газраас гадаад өрийн менежментийг хэрэгжүүлэх замаар эргэн төлөлтийн хуваарийг 2026 он хүртэл хойшлуулсан нь гадаад валютын нөөцөд үзүүлэх өрийн дарамтыг бууруулсан.
- 2024 оны 11-р сарын хаалтаар 1 ам.доллар 3,417.77 төгрөгтэй тэнцэж арилжаалагдлаа. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 11-р сард 13.13 нэгжээр суларлаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд өнгөрсөн 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө хадгалж өндөр өсөлтийг үзүүллээ. Зах зээлийн өсөлтөд инфляцын хэмжүүр болдог хувийн хэрэглээний зардлын индекс (PCE) бууралттай гарсан болон тус улсын 3-р улирлын эдийн засгийн өсөлт шинжээчдийн хүлээлтэд хүрсэн нь гол нөлөөг үзүүллээ. АНУ-ын инфляцын түвшин бодлого тодорхойлогчдын зорилтот түвшинд ойртсон байгааг харгалзан үзэж ХНС ээлж дараалан бодлогын хүүгээ бууруулаад байгаа билээ. Энэ нь эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн зах зээл болон компаниудын ашигт ажиллагаанд эергээр нөлөөлөх төлөвтэй байгаа тул хувьцаанууд үргэлжилсэн өсөлтөө хадгалж байна.
- АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны бодлого болон геополитикийн хүчин зүйлүүд нь зах зээлийн сэтгэл зүйлд нөлөөлөх гол хүчин зүйлүүд болж байна. Ерөнхийлөгч Трампыг санхүүгийн зах зээлийн бодлого тодорхойлогчдыг томилохдоо Wall Street сэтгэлгээтэй зах зээлийн сэтгэл зүйд эергээр нөлөөлөх, зах зээлд ээлтэй бодлого баримтлах хүмүүсийг томилно гэж таамаглаж байна.
- АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Даваа гарагийн орой өөрийн "Truth Social" сошиал хуудсандаа Мексик, Канадын импортоос 25 хувийн тариф, мөн БНХАУ-аас орж ирэх импортоос нэмэлт 10 хувийн тариф ногдуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээллээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ болон Европ хоорондын худалдааны тарифын бодлого болон Европын төв банкны дараагийн мөнгөний бодлогын хурлын шийдвэр нь зах зээлийн шийдвэр гаргалтад тогтворгүй байдлыг бий болгож байна. Өнгөрөгч 7 хоногийн хувьд Европын хувьцаанууд өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 0.31 хувь, STOXX Europe 600 индекс 0.35 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Евро бүсийн 2024 оны 11-р сарын инфляцын түвшин 2.0 хувиас 2.3 хувьд хүрч өсөлттэй хаагдлаа. Харин хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 2.7 хувьд хэвээр хадгалагдсан үзүүлэлттэй гарлаа.
- Герман улсын ажилгүйдлийн түвшин 11-р сарын байдлаар 6.1 хувь байна. Герман улсын жижиглэн борлуулалтын дүн 10-р сард жилийн өмнөх үеэс 1.0 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй үзүүлэлт боллоо.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Зах зээлийн уналтад Трампын засаг захиргааны бодлого болон ОХУ, Украины хоорондох мөргөлдөөнөөс үүдэлтэй геополитикийн хурцадмал байдал гол сөрөг нөлөөг үзүүллээ. Nikkei 225 индекс 0.20 хувь, TOPIX индекс 0.59 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- Япон улсын иений ханш өнгөрөгч 7 хоногт ам.долларын эсрэг чангарлаа. Япон улсын төв банк 12 сард эсвэл 2025 оны 1 сард болох мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ өсгөх өндөр магадлалтай байгаа нь иений ханш чангарахад гол нөлөөг үзүүллээ.
- Япон улсын Токио хотын инфляцын түвшин 11-р сарын байдлаар 1.8 хувиас 2.6 хувь болж өссөн үзүүлэлттэй гарлаа. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хассан суурь инфляцын түвшин 1.8 хувиас 2.2 хувь болж мөн өссөн үзүүлэлттэй гарлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын Засгийн газраас эдийн засгийн идэвхжилийг дэмжих бодлого баримтална гэх зах зээлийн өөдрөг хүлээлтээс үүдэн тус улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өсөлттэй байлаа. Shanghai Composite индекс 1.81 хувь, CSI 300 индекс 1.32 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- БНХАУ-ын Ардын банк дунд хугацааны зээлийн эх үүсвэрээр дамжуулан банкны системдээ 900 тэрбум юанийн санхүүжилт олголоо.
- БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 10-р сард 10 хувиар буурсан нь 9-р сард 27 хувиар буурсантай харьцуулахад бууралт багассан үзүүлэлт боллоо. Энэ нь дараалсан 3 дахь сардаа ашиг буурч байгаа тохиолдол болж байна.
|
|
Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2024 арга хэмжээ зохион байгуулагдаж дууслаа.
Үндсэн арга хэмжээнээс гадна "Тогтвортой хөгжилд Хөрөнгийн зах зээлийн оролцоо” воркшоп болсон ба энэ үеэр зүгээс өнгөрөгч 11-р сард олон нийтэд санал болгож арилжаалсан “TML Plastic” компанийн ам.долларын ногоон бонд, уг бондыг арилжаалсан түүхийн талаар хуралд оролцогч нарт мэдээлэл өглөө.
"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Г.Энхбат: Ногоон бонд болоод зээлийн эх үүсвэр гэхээр харилцагч, хөрөнгө оруулагч нар хөнгөлөлттэй буюу бага хүүтэй эх үүсвэр гэж ойлгоод байдаг нь буруу юм. Мөн Ногоон бондын бүртгэлийн зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн бирж нар хурдан шуурхай гаргаж өгснийг дурдаад цаашид ногоон эдийн засгийг тэлэхэд санхүүгийн зах зээлд тулгарч буй саад бэрхшээлийн талаарх саналаа бусадтай хуваалцлаа. |
|
|
|
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
Даатгалын салбарын ашигт ажиллагаагаар тэргүүлэгч Тэнгэр Даатгал - Tenger Insurance IPO АНХДАГЧ АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ.
🔎IPO нөхцөл 🟢Нэгжийн үнэ: 800 төгрөг 🟢Татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум төгрөг 🟢Нийтэд санал болгох хувь: 21% 🟢Захиалга авах хугацаа: 2024.11.28 - 12.04
Захиалга өгөх: 📎https://ipo.tengerdaatgal.mn/ 📎https://trader.tdbsecurities.mn/auth
Үндсэн андеррайтер: TDB Securities SC 7010-0261 Туслах андеррайтер: Mandal Capital 7575-3399
Даатгал бол Ирээдүй |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.21 хувиас 6.80 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.78 хувь байна.
Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.89 хувиас 10.70 хувийн хооронд арилжаалагдаж байна. Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
|
|
|
|
Дэлгэрэнгүй |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2024.11.29
“Монголын хөрөнгийн бирж” ХК Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн шинэчлэл ба хөрөнгийн зах зээл” сургалт, хэлэлцүүлгийн нэгдсэн арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй |
|
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ, МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБОО ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2024.11.29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор (2024.11.28) төрийн ордонд “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан болон Монголын Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга Р.Мөнхтуяа нар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн.
Дэлгэрэнгүй |
|
|
|